“Хувьсал” продакшны захирал, найруулагч Г.Цоггэрэл урьд нь бүх жүжиг, клипнийхээ гол дүрд эхнэрээ тоглуулдаг байлаа.


У.Уранчимэг гавьяат УДЭТ-т харьяалагдаж байхдаа “Шөнө дундын бүжиг”, “Би эр хүнд хайртай”, “Шөнө амталсан нулимс” зэрэг томоохон жүжгийн гол дүрд тоглосон. Үеийн жүжигчинд нь “Хувьсал”-ын тэргүүн хатагтай байсны ач гавьяагаар тоглолоо гэх атаархалын үгс унагаж байсныг нуух юун.
“Гэгээн Муза” наадмын шагналыг дөрвөн ч удаа хүртэж байсан гавьяат бүсгүй амжилтынхаа цаана эр нөхөр нь байгааг хэлж, тайзан дээрээс хайрын үнсэлт илгээж зогссон удаатай. Театрын өлгүүрт ажиллаж байсан түүний хүсэл зорилгыг найруулагч нөхөр нь дэмжсэнээр урлагийн сургуульд орж, ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьсан гэдэг.

Ташрамд дуулгахад, Г.Цогтгэрэл найруулагч энэ жилийн наадмыг найруулах дөрвөн найруулагчийн нэгээр сонгогдсон. Тэрээр эхнэртээ ямар дүр өгөхийг харах л үлдлээ.