Өөрийнхөө үг үйлдлээс болж “Согту у гишүүн” гэх тодотголыг өөртөө зүүсэн УИХ-ын гишүүн Н.Ганибал камераас “айдаг” гэвэл та итгэх үү.

Эрхэм гишүүн тэрээр өчигдөр Сүхбаатарын талбайд ёслолд оролцох үедээ амны хаалтаа авсан боловч, телевизын камер, сэтгүүлчдийн гэрэл зургийн дурангаас болж амны хаалтаа шалмаг гэгч нь зүүж орхив.

Камерын дуран цааш эргэхтэй зэрэгцэн мань хүн амны хаалтаа авч байгаа харагдана лээ. Гадаа халуун байгааг ч хэлэх үү, манай гишүүний хацар ам халууцаад, агаар амьсгалахад хүндрэл ч гарсан юм билүү хэн мэдлээ. Гэхдээ эрхэм гишүүн минь, амны хаалтыг рекламны пауз шиг ашиглаад яах вэ. Эргэн тойронд чинь нүл короно “ахай”. Сиймхийг ашиглан морилоод ирнэ шүү, хөөе.