Монголын урлагт өөрийн өнгө төрхтэй реппэр бол “Пуужин” Баяраа буюу Rocket bay. Тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа өөрийн унших дуртай номнуудаа нэрлэжээ.

Түүний хувьд АНУ-д чамгүй удаан хугацаанд ажиллаж амьдарсан учраас хэлний мэдлэг, үзэж харсан зүйлийнхаа цар хүрээгээр монголын реппэрүүдээс ялгардаг.
Тэрээр “Миний хамгийн дуртай ном бол “1984”. Бас “Амьтны ферм”. Сүүлд кино нь гарсан байсан “Ready Player One”, мөн “Dune” зэрэг шинжлэх ухааны зөгнөлт зохиолуудад дуртай. Хувь хүний хөгжлийн номуудыг оюутан байхдаа их уншдаг байсан, одоо бараг больжээ.

Кино гэвэл сүүлийн үеийн бүтээлүүд л санаанд орж байна. “Joker”, “Once Upon a Time in Hollywood” зэрэг кинонууд үнэхээр таалагдсан. Хуучны кинонуудаас бол “12 ууртай эр”, Куэнтин Тарантинод их урам зориг, санаа өгсөн гэгддэг “The Good, The Bad and The Ugly”-д дуртай.

Сүүлийн үед хөгжим бага сонсож байна. Дуа Липагийн сүүлд гаргасан дуу энерги, клип гээд бүх л зүйлээрээ үнэхээр сайн бүтээл болсон байна лээ” гэжээ.