Хошин урлагийн “Макс” хамтлагийн жүжигчин Д.Дэлгэрсайхан саяхан төрд үнэлүүлж “Алтангадас” одонгоос энгэрээ мялаасан. Түүний энэхүү шагналыг нүдээ олсон хэмээн дүгнэх хүн олон.

Тэгвэл тус хамтлагийн тулгын гурван чулууны нэг МУГЖ М.Баярмагнай Д.Дэлгэрсайханыг магтжээ. Тэрээр “Бас л гоё жүжигчин шүү дээ.Олон кинонд дуу оруулсан сайхан амьтан шүү дээ. Ким Д Хан-д энэ л хүн дуу оруулсан. Алтан гадас нь зохисон гэж ванлий.Амжилт Д.Дэлгэрсайхан” гэжээ.

Тэдний хувьд насны хол зөрүүгүй, Д.Дэлгэрсайхан жүжигчний карьераа ялимгүй хожуу эхлүүлсэн. Тэрээр жүжигчин болохоос өмнө Партизны сангийн аж ахуйд ээжтэйгээ мал хариулж амьдардаг байснаа нуудаггүй. Хувийн амьдралаа ч 30 гарсан хойноо эхлүүлсэн.