1. “Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд охиныхоо оёж өгсөн шаахайгаар гангарав.

Тэрээр ганц охин, хоёр хүүтэй. Уран нугараач эхнэртэйгээ хамт амьдраад 25 жилийн нүүр үзэж буй тэрээр гэр бүлдээ үнэнч олны танил эрчүүдийн тоонд багатдаг.


Өдгөө 44 настай түүний өвөө нь ардын жүжигчин, тeрийн соёрхолт, нэрт морин хуурч Г.Жамьян. Аав нь монголын шилдэг архитекторчдын нэг бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан “Соёл-Эрдэнэ”, хүү Б.Батчулуун нь “Никитон” хамтлагийн дуучин юм.