Монголын урлагаас төрсөн сайхан хосуудын нэг бол жүжигчин Э.Тодгэрэл, мисс Г.Шүүдэрцэцэг нар байсан.

Өдгөө нэг нэгнээсээ алс хол амьдарч байгаа ч, салсан гэдгээ үгүйсгээгүй бас холбоотой гэдгээ ч батлаагүй. Жүжигчин залуугийн хувьд найз бүсгүйнхээ араас АНУ-д очсон ч төд удалгүй эх орондоо ирж эрчимтэй биеийн тамираар хичээллэж, бодибилдэнгийн тамирчдаас дутахааргүй болсон.

Гэвч тэрээр Шүүдрээгийнхээ гэрэл зургийг цахим хуудаснаасаа огт устгаагүй. Харин эсрэгээрээ Шүүдрээ бүсгүй хамт авхуулсан гэрэл зургуудаа архивтаа хийсэн байх аж. Жүжигчин Тодоо сүүлийн үеийн уран бүтээлийн сурталчилгааны зурагт самбар дээр нэгэн бүсгүйтэй дотно авхуулсан байх аж.

Тэрээр цахим хуудаснаа “Сюрприз 1597 Май чи..SONIO makeup artist -ын анхны дүр хувиргалын нэгээхэн хэсэг…САХАЛ…
Надад зохих зохихгүй нь хамаагүй ээ…
Эргээд энэ залуу нас дахиж ирэхгүйгээс хойш Эрээн мяраан, элдэв чамин зүйлээр оролдож л явья…

Таалагдахгүй бол алгасна гэж нэг сайхан юм байна аа.

Монгол хүний сэтгэхүйд угаасаа ийм зүйл харшлаад байдаг юм шиг…Олон хүн амьдрал дээрээ намайг ийм болчихлоо гэж бодов уу элдвээр хэлж, зарим нь бүр доромжи л ж  байдаг шүү…хамаагүй ээ…би ажлаа л хийж байна.

Үүний цаана бас ажлаа хийж амь амьдралаа залгуулж яваа олон хүний хөдөлмөрийг үнэлж сураарай” гэв.