Хошин шогийн “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө сүүлийн жилүүдэд жюү жицү бөхийн төрлийг сонгож, чамгүй амжилт үзүүлээд байгаа билээ.

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаанд улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлсэн юм.

Жүжигчин Өөскө цахим хуудаснаа бөхийн талаарх сэтгэгдэлээ хуваалцсан байна.
Тэрээр “Монгол эрчүүдийн хүн чанар,Монгол бөхийн ёс жудаг ус агаар мэт хэрэгтэй байна, Мөнгө,нэр алдарт дулдуйтах эрийн оронцогуу д МОНГОЛ бөхийн зүлэг ногоон дэвжээнээс зай л!!!

Бид үндэсний бөхөө хайралмаар байна!

Бид өв соёлоо дээдэлмээр байна!

Бид босоо МОНГОЛ бөх үзмээр байна” гэв.