Загвар өмсөгч Ю.Балжидмаа хүүхэд төрүүлээд хоёр жилийн нүүр үзэж буй. Энэ хугацаанд түүний амьдралд ихээхэн өөрчлөлт гарч, төрсний дараах депресстэй жил гаруй хугацааг үдсэн.

 

 

Хааяа нэг рекламны зураг авалтад оролцож байсан тэрээр ойрын үед бие бялдар, гоо үзэсгэлэндээ ихээхэн анхаарах болжээ. Тэрээр “булчин инээлгэдэг” бодибилдэнгийн мастер, МУГТ Г.Угалзцэцэгийн шавь болсон байна. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, уурагны амтыг мэдэрсэн мэдрэмжээ дэлгэжээ.

Загвар өмсөгч бүсгүйн хувьд хоёр жилийн өмнө бизнесмэн Г.Анархүүд хүү төрүүлж өгсөн. Тэд өөрсдийнхөө харилцааг найзууд хэмээн олонд зарлаж олны анхаарлыг өөрсдөөсөө холдуулж байлаа.