Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг биелшгүй мөрөөдлөө сэтгэл дотроо тээсээр, эцэстээ түүнийгээ зохиолоороо дамжуулан илэрхийлж, мөрөөдлөө биелүүлсэн гэдэг.

Зохиолч бүсгүй өнөөдөр вакцины 3 дахь тунг хийлгэсэн байна. Энэ талаар цахим хуудаснаа “3-р тун файзер хийлгэлээ
Манай ХУД 11,17-р хорооны вакцины цэг Удирдлагын акаадеми дээр байна. Файзер, вероселл 2 сонголттойгоор нас харгалзахгүй хийж байна.

Би өмнө нь 2 тун вероселл хийлгэсэн. Кино натур дээр халдвар гарч 18 хүн өвдөхөд би өвчтэй хүмүүстэй 1 гэрт 3 хонож, хот руу машинаараа эмнэлэг хүргэсэн ч ковид тусаагүй. Дархлаа сайн тогтсон байсан.
6,7-р сард Америкийн эрдэмтдийн судалгаагаар 2 тун вакцины дараа өөр вакцин хольж тариулсан хүмүүст дархлаа илүү сайн тогтсон гэж дүгнэсэн байсан.
Вакцины 3 дахь тунг сонгролттойгоор үнэ төлбөргүй хийж өгч байгаа төр засагтаа баярлалаа.

Солонгос, Японд 1,2-р тун 30, 40 настан руу л орж байгаа гэсэн. Манайд гэтэл 3-р тун нас харгалзахгүй сонголттой хийж байгаад нь баярлаж байна. Түүнээс биш шүүмжлэ х  юмаа шүүмжилнэ э ” гэв.