Хошин урлагийн “Эмоци” продакшнаас урлагийн гараагаа эхэлж, хэд хэдэн кинонд гол болон туслах дүрийг бүтээж, Соёл урлагийн их сургууль хэмээх их айлд багш хэмээх алдрыг хүртэж, салбартаа өөрийгөө хөгжүүлж, дайчилж яваа залуу жүжигчин, найруулагч О.Итгэл өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан болжээ.

ОХУ-ын Санкт-Петербург хотын “Театр урлагийн их сургууль”-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр сүүлийн таван жил Улсын Драмын Эрдмийн театрт туслах найруулагчаар ажиллаж байгаа аж.