Амьдралаа хослуулан амжилттай яваа найруулагч нөхөртэй жүжигчин эхнэрүүдийг судалж үзье.

Цэргийн албанд байхдаа сонинд хэвлэгдсэн жүжигчин бүсгүйн зургийг олж хараад “Би заавал эхнэрээ болгоно” хэмээн найууддаа амлаж явсан О.Бат-Өлзий хүслээ биелүүлсэн азтай эр.
Тухайн үед ид нэрд гарч явсан сайхан бүсгүйтэй учрахын тулд драмын тайзнаа тоглож, нэлээд хэдэн жүжгээр өөрийгөө таниулсны дараа тэр анхны болзоондоо явсан гэдэг. Энэ бол Ардын жүжигчин С.Сарантуяа, МУГЖ, найруулагч О.Бат-Өлзий нарын хайрын нандин дурсамж. Эхнэр нь драмын урлагтаа үнэнчээр үлдэхэд О.Бат-Өлзий нэг хэсэг хошин урлагийн тайзан дээр тоглож явсан түүх бий. Харин сүүлийн жилүүдэд дэлгэцийн урлагт дурлах болсон тэрбээр хэд хэдэн кино найруулсан. Түүний нэг болох “Зүрхэнд шивнэсэн үг” киноныхоо гол дүрд эхнэрээ тоглуулсан нь амжилт олж, гадаадын томоохон фестивальд хүртэл өрсөлдөж чадсан гэдэг.

 

“DOZ” энтертайнмент студийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэн эхнэрээ сурталчлах их дуртай.
Жүжигчний мэргэжил эзэмших хүсэлтэй хөөрхөн охинд хичээл зааж, элсэлтийн шалгалтад нь бэлдэж явахдаа ирээдүйн эхнэрээ ихэд судалсан гэдэг. Балетаар хичээллэж байсан А.Мөнгөнзул жүжигчин болохоор шамдаж, ЗХУ-д сурахаар одсон Ш.Доржүрэнг хүлээсэн түүхтэй. Тэгвэл одоо өөрсдийн гэсэн студи байгуулсан тэд хошин нэвтрүүлэг бэлтгэхээ болиод мөн л кино урлагт хүчээ сорьж буй. “Амьдрах тасалбар”, “Хөх толбот хүмүүс”, “Дүүлэн нис” зэрэг кинондоо эхнэрээ тоглуулсан.

 

“Хайрын рекорд”, “Зөрлөг”, “Намрын синдром” зэрэг кинонд дүрээ мөнхөлж явахдаа жүжигчин Т.Хулан найруулагч Д.Галбаяртай дотноссон гэдэг.

Өмнө нь амьдрал зохиож үзсэн, бага насны хүүхэдтэй гэх мэт олон асуудал тулгарсан ч тэрбээр эрхэм найруулагчийг удаан зовоогоогүй. Т.Хулан гурав хүүхдээ хүний, өөрийн гэж ялгалгүй өсгөж яваа гэдэг.

“Хувьсал” продакшны захирал, найруулагч Г.Цоггэрэл урьд нь бүх жүжиг, клипнийхээ гол дүрд эхнэрээ тоглуулдаг байв.

“Шөнө дундын бүжиг”, “Би эр хүнд хайртай”, “Шөнө амталсан нулимс” зэрэг томоохон жүжгийн гол дүрд тоглосон нь “Хувьсал”-ын тэргүүн хатагтай байсны ач гавьяа. Түүний бүх амжилтын цаана эр нөхөр нь байгааг хэлж, тайзан дээрээс хайрын үнсэлт илгээж зогссон удаатай.

Театрын өлгүүрт ажиллаж байсан түүний хүсэл зорилгыг найруулагч нөхөр нь дэмжсэнээр урлагийн сургуульд орж, ирээдүйн амжилтынхаа эхлэлийг тавьсан гэдэг.