Монгол Улсын Ерөнхийлөгчийн есдүгээр сарын 07-ны өдрийн 42 тоот захирамжаар Авилгатай тэмцэх газрын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлийн гишүүдийн нэрс тодорсон.

Олон нийтийн зөвлөлийн гишүүдээр “Ангууч” Б.Баттөр, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Батялалт, Г.Баярсайхан, сэтгүүлч Б.Отгон, Ц.Оюунтунгалаг, Ц.Батболд, Д.Даваадорж нар томилогдсон юм.

Тэгвэл цахим хуудаснаа “АТГ-ын олон нийтийн зөвлөл гэдэг нь улс орон цахимжиж виртуал болж бхад нүднээс далд шийдэгдэж чадаагүй авлигын олон бусармаг асуудлыг нийгэмдээ ил тод болгохоор ажиллах нийгмийн дуу хоолой болсон баг бүрэлдэхүүн юм.

Ашиг хонжоо, эрх ашиг хараагүй цалингүй өөрсдийн хүсэл зоригоор нийгмийн дайсан болсон энэ авлигын эсрэг залуучуудаа төлөөлж өөрийн дуу хоолойгоо бидэнтэй нэгтгэхүү гэдэг саналыг би хүлээн зөвшөөрсөн юм.

Битгий санаа зовоорой би улс төр мөрд орохгүй, зарим хүмүүс бүрэн ойлгоогүй их л буруу боддог бололтой. Сошиалыг хэрэгтэйгээр ашиглаж, зөв зүйлд нөлөөлье гэж бодож зорьсон билээ. Ер нь ярихаас, бичихээс илүү бодит оролцоотой бна гдг нь л чухал шүү. Хүсвэл чи ч үүнд хамт оролцож болно шүү дээ.Мөн би МУ-аа төлөөлөн тулалдахаар гадны оронд бэлтгэл сургуулилтаа хийж бгаа билээ, бүгдээрээ чаднаа! АМЖИЛТ”гэв.