Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын хөшөөний ардын газрыг хашаалаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин өнгөрсөн зун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар эзэмших эрхийг нь цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл өнөөдөр Нара буюу М.Нарантуяа тухайн барилгын ажил явагдаж байгаа Жуковын талбайн хажуу талаас мэдээлэл хийв.

Тэрээр “Жуковын Талбайн эргэн тойронд!!!

Хүүхэд байхаасаа эхлэн үргэлж Мандухай Цэцэн Хатанаар төсөөлж шүтэж биширч ирсэн Сувд гуайг!!!

Амандаа алтан халбага зууж төрсөн энэ хүнд Монголын ард түмэн насаар нь л хүндлэн дээдэлж ирсэн шиг!!!

Харин түмний хүндлэл хайр багадаад Саран Ээж гэх холбоо нийгэмлэг нэрийдлээр хөшөө суврага барина гэж ард түмний газрыг алдар нэрээрээ дулдуйдан авчихаад бас болоогүй дамлачихдаг юм уу хаашаа юм бүү мэд!!!

Ард түмэн бүхнээс хүчтэй, та нар өөрсдөө давалгаалаач!!! Энэ улсад хөшөө суврагаас олон юм үгүй боллоо. Харин хүүхэд хөгшид налайх зүлэг ногоон талбай гэж ор үгүй боллоо!!!

Бид ямар өртэй юм бэ энэ алдартангуудад!!!

Ямар өртэй байхаараа эдэнд үрс хойчдоо үлдээх алга дарам газраа хүртэл завшуулж байх ёстой юм бэ?!?

Өчнөөн га газрыг өндөр үнээр дамлачихаад ичихгүй 800м2 талбайд гоё хөшөө барьж өгөх гэж бгаа буянтай компани гээд шаагаад зогсож байгаа Саран Ээж холбооны тэргүүн гээд нэг зальжин авгай нар ич!!!

Та нар тийм л үнэхээр эх хүүхдийн төлөө сэтгэлтэй юм бол энэ газрыг ногоон талбайгаар нь үлдээж БААТАРЛАГ НИНЖИН ХАТАН ЭХЧҮҮД бол!!!” гэв.