“Гайхамшигт ертөнц” уран сайхны кино өнгөрсөн Баасан гаригт /2021.9.12/ нээлтээ хийсэн. Нээлтийн үеэр уг киноны гол дүрд тоглосон жүжигчин Жерри буюу Т.Бадамжав, Т.Нямдорж нар Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаасан юм.

 

Хошин урлагийн “Эмоци” продакшны авъяаслаг залуу уран бүтээлчдийн нэг Т.Бадамжавын тухайд 10 гаруй уран сайхны кинонд гол болон туслах дүрүүдийг чадварлаг бүтээжээ.

Тухайлбал, “Түцний охид”, “Гайхамшигт ертөнц”, “Галзуу дурла”, “Улаанбаатар би чамд хайртай” зэрэг уран бүтээлүүдэд тоглосон билээ.

Тэрээр цахим хуудаснаа “Амьдралдаа ганцхан удаа аав ээж, хоёрынхоо үгнээс зөрж мэргэжлээ сонгож байж билээ. Цаг нар байхгүй эмэгтэй хүнд хэтэрхий хэцүү мэргэжил байна гэж байнга хэлнэ, мэргэжилээ солиход оройтойгүй шүү миний охин гэж ятгадаг байлаа. Гэхдээ аажим аажимаар миний мэргэжилд дасаад сүүлдээ за за өөрөө сонгосон мэргэжил өөрөө мэдэж байгаа байх гэж хэлээд надад итгэж ар талыг минь бат даадаг болсондоо. Өөрийнхөө сонгосон мэргэжилд улам их дурлаж, улам их хичээж, амжилттай,аз жаргалтай байгааг минь хараад надаас илүү баярладаг миний сайхан аав ээж хоёр минь хайртай шүү бяцхан охин нь” гэжээ.