Залуу жүжигчин, “Эх орон” телевизийн хөтлөгч О.Цэнгэл, “Universe Best Songs” тэмцээний шилдэг оролцогч Г.Мишээл нар 2019 онд анхны хүүхдээ өлгийдөн авч байв.

Тэгвэл тэд тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөх гэж байгаагаа сошиал найзууддаа дуулгажээ.

Тэдний хувьд гурван жил хэртэй үерхэж, дотносон анхны хүүхдээ өлгийдөж байсан. Тухайн үед дуучин Г.Мишээл өөрийн цахим хуудаснаа “Ингээд гурвуулаа боллоо доо. Бяцхан хөөрхөн гүнж маань аав ээждээ хүрээд ирлээ. Чамаараа маш их бахархлаа, маш их баярлалаа. Бүх эмч, сувилагч нартаа баярлалаа ” хэмээн бичиж байлаа.

Хосууддаа аз жаргал сайн сайхныг ерөөе.