“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэгийг танихгүй хүн ховор. Миссын титэм зүүснээсээ хойш хэд хэдэн кинонд тоглосон тэрээр сүүлийн үед шүдний эмчийн ажилдаа анхаарлаа хандуулан илүү чармайж ажиллах болсон.
Түүнийг нөхрөөсөө салж хоёр хүүхдээ өөр дээрээ өсгөж буй гэх явган яриа байгаа боловч энэ бүхэнд тайлбар өгөөгүй. Харин тэрээр өчигдөр лайв хийх үеэрээ ойрын хоёр жилдээ кино болон дэлгэцийн уран бүтээлд тоглохгүй гэдгээ хэлэв. Мөн хүүхдийн сан байгуулж, тус сангаараа дамжуулан хүүхдүүдийн шүдийг үнэгүй эрүүлжүүлэх ажлаа эхлүүлж байгаагаа онцлов. Түүний сангийн ажил энэ сарын 8-нд эхлэх юм байна.
Мисс бүсгүйн хувьд урлагийн сургууль дүүргээгүй бөгөөд сонирхол дээрээ үндэслэж урлагтай холбогджээ. Тэрээр өдгөө Family Dent эмнэлэгт шүдний эмчээр ажилладаг.