Монголын хошин урлагийн “Х-ТҮЦ” хамтлаг хоёр Ононтой. Эрэгтэй Онон буюу МУГЖ Н.Онон өдгөө хамтлагаа удирдаж авч явдаг бөгөөд гэр бүлээ тэр бүр олонд ил гаргадаггүй байсан.
Харин эмэгтэй З.Ононгийн хувьд яг эсрэгээрээ.
МУГЖ Н.Онон хүү охин хоёртой. Эрийн цээнд хүрсэн хүү нь хааяа хааяа аавынхаа автомашиныг авч яваад “алга болдог” тухай эрхэм жүжигчин өөрийн цахим хуудаснаа онцлоод, сураг ажиг тавьж сүр дуулиан болдог.
Харин өөрийг нь өвчсөн мэт дууриасан “нялх” охиндоо “амиа тавьдаг”-аа тэр нуудаггүй. Тэрээр хошин урлагийн ертөнцөд 30 гаруй жил тоглосных ганц охиноо гадаадад сургаж эхэлсэн “мундаг аав”. Хүүгээсээ илүү охиныхоо боловсролд анхаардаг нь монгол эцэг эхийн нийтлэг дүр төрх биз ээ.