Хогны асуудлаараа үргэлж хэл ам дагуулж байдаг дүүрэг бол Баянзүрх. Тэгсэн хэрнээ хамгийн баян Засаг дарга нар тус дүүргээс тодордог төдийгүй эхнээсээ УИХ-ын гишүүн болж төр түшилцэж яваа.

Тэдний баян Засаг дарга болох шалтгаан нь night club ажлуулдагтай холбоотой. Өмнөх Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн дүүрэгтээ Батхаан баарыг ажлуулж байдаг бол, түүний орыг залгасан одоогийн Засаг дарга Н.Баярмөнх мөн л баар ажлуулдаг.

 

Тэрээр одоогоос хэдэн жилийн өмнө залуусын хөл тасардаггүй байсан Hollywood club-ын эзэн. Эх сурвалжийн мэдээллээр, түүний өөрийнх нь болон өрхийн жилийн орлого 500 сая төгрөг давж, үл хөдлөх, үнэт эдлэл, хадгаламжийнх нь мөнгөн дүнг тооцвол толгой эргэмээр тоо гардаг гэнэ лээ.