Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж байсан “Нөлөө”, “Outlaw”, “No name” зэрэг хип хоп хамтлагууд хамтлагууд нэгдэж өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 25-нд “Christmas night” нэртэй тоглолтоо Road68 club-т хийж, бут авлаа.

Тус хамтлагууд тухайн цаг үедээ хит болж байсан дуунуудаа бүгд амьдаар дуулсан бөгөөд залуусын цусыг хөөргөж, сэтгэлийн хөгийг хөдөлгөж хамтдаа дуулж бүжиглэн халуухан үдшийг өнгөрүүлэв.


Тоглолтын үеэр тухайн хамтлагуудын дууг хэн сайн дуулах вэ гэх тэмцээн явуулсан бөгөөд үнэнч фенүүд нь уран бүтээлийг нь “ориг” хамтлагуудаас нь илүү дуулж, “гал дээр тос нэмж” тоглолтыг улам гайхалтай болгосон гэхэд болно.


Хамтлагууд тус тусынхаа хит дуунуудыг дуулж дуусахад үнэнч, улаан фенүүд нь тайзнаас булгах дургүй байгаагаа илэрхийлж, хип хоп хамтлагуудыг хэд хэдэн удаа дахиулж байла. Тоглолтод оролцсон хип хоп хамтлагууд тоглолтын уур амьсгалыг өөрсдийнхөө хөтөлдөг цахим хуудсуудаар шууд дамжуулсан бөгөөд тоглолт дуусмагц лайваа зэрэг дуусгаж, устгажээ.


Хип хопын “Нөлөө”, “Outlaw”, “No name” хамтлагууд ирэх 2022 оны хоёрдугаар сард нэгдсэн бүрэн хэмжээний тоглолтоо дахин тавина гэдгээ тоглолтын үеэр зарласан юм.


Ямартаа ч, сүүлийн хэдэн жил болоогүй “халуухан” уур амьсгалтай хип хоп хамтлагуудын энэ нэгдсэн тоглолт 2021 оны содон үйл явдлуудын нэг байсан гэхэд хилсдэхгүй болов уу.m