“No Rules” киногоороо үзэгчдээс өндөр үнэлгээ авсан Oi энтертайментийн продюсер, жүжигчин Г.Алтандуулгын эхнэр нь Нийслэл хүүхэн киноны Гэрэлээгийн дүрээр та бидний танил болсон жүжигчин Б.Золзаяа гэдгийг уншигч та мэдэх үү. Оюутан цагаасаа хамтын амьдралаа эхлүүлсэн тэд өдгөө хоёр хүүгийн аав, ээж болсон.

Хийсэн бүтээснээрээ, амжилтаараа бусдад үлгэр дуурайлал болсон тэд үеийнхэн дундаа нэр хүнд сайтай байдаг. Хэн хэн нь жүжигчин болохоор хоёр биедээ тус дэм болж явдаг хөөрхөн жүжигчин гэр бүлийн зургуудаас хүргэж байна.