Уулын хөх сүүдэр, Тавилан, Удирдагч, Боолын гэрээ, Цасан охин, Бодлын хулгайч, Аравт,
Үргээлэг, Итгэл зэрэг киногоороо үзэгчдийн танил болсон жүжигчин Б.Амарсайхан монгол жүжигчдээс хамгийн анх Холливүүдэд хөл тавьж, кинонд тоглосон нэгэн.

Харин түүнийг Христийн шашинтай гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Киноныхоо дүр бүр дээр шүтдэг шашныхаа номлолыг шингээдэг гэдгээ тэрээр нуудаггүй.

Өдгөө зургаан хүүхдийн эцэг болсон тэрбээр архи, тамхи огт хэрэглэдэггүй гэнэ лээ.