Монголын хошин урлагийн “Маск” хамтлагийн жүжигчин Дэлгэрсайхан өдгөө охиныхоо эмчилгээний зардлыг олох гэж ганцаараа Өвөрхангайн бүх сумдуудаар тоглолт хийж яваа талаар эх сурвалжууд бичиж эхэлжээ.
Түүний тоглолтод хамтлагийн уран бүтээлчид нь оролцохоос татгалзсан байна. Тухайлбал, хамтлагийн ахлагч МУГЖ Эрдэнэзаан “Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоот үйл ажиллагаа явуулахгүй байгаа” гэх хариултыг өгчээ.
Ташрамд дуулгахад, тус хамтлагийн уран бүтээлч Баярмагнай өдгөө Наро Банчэн гэгээнтэнтэй лхасын орнуудад аялал, зугаалга хийж яваа бол Мөнхсайхан урлагийнхны хамтарсан “Big show”-д оролцон, “Тайж” зочид буудалд хэсэг хугацаанд амьдарч буй билээ.