Монголын хошин урлагийнхан ирэх дөрөвдүгээр сарын 1-нд зориулж Big Show нэгдсэн шоу тоглолт хийх гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.Тоглолтод хошин урлагийн үе үеийн “томчууд” болон “Х-Түц”, “Эрхэм элч”, “Эмоци”, “Мөрөөдлийн театр”, “Маск”, “Фантастик” зэрэг хамтлагийн уран бүтээлчид нэгдэн нийлж оролцож байгаа юм.