64 дэхь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол тун их сонин сайхантай болж өнгөрсөн. Үүний нэгэн дуулиан нь үдшийг санамсаргүйгээр ижилхэн даашинзаар чимсэн хатагтай нар байсан.

Уран бүтээлч Меган Ти Сталлион, Дуа Липа нар тайзнаа гарч, 64 дэх удаагийн Грэмми наадмын шилдэг шинэ уран бүтээлчийн шагналыг гардуулахдаа поп соёлын түүхийн 24 жилийн өмнөх нэгэн агшинг дахин сэргээв.


Хоёр дуучин хоёулаа Версаче фирмийн хар даашинз, том алтан зүүлт зүүж, бие бие рүүгээ эгдүүцсэн байдалтай тулсан юм. Энэ бяцхан санамсаргүй жүжиглэлт 66 настай Итиалийн загвар зохион бүтээгчийг тайзнаа гаргасан юм. Донателла Версаче тэдний даашинзны хормойг 2 өөр болгон тайзан дээр засаж орхисон. “Одоо миний охид” гэж Донателла хэлсэн бол 2 уран бүтээлч “Баярлалаа, Донателла бид хоёулаа ялагч шиг харагдаж байна” гэсэн юм.
Өмссөн даашинз ижил байх вий гэдэг нь алдартнуудын хувьд нэг үдшийн бяцхан айдас байдаг ч 24 жилийн өмнө яг ийм явдал болж байсан. 1998 оны Видео хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр хөгжмийн ертөнцийн домог болох Мэрайя Кэри, Уитни Хьюстон нар санасаргүй ижил даашинз өмссөн байсан юм. Олон жилийн турш хэвлэлээр тэдний карьерийг шууд харьцуулсны эцэст Хьюстон 1990 онд өгсөн ярилцлагадаа сурвалжлагч Кэригийн талаар ямар бодолтой байгааг түүнээс асуухад Хьюстон: “Би түүний тухай бодохгүй байна” гэж хариулжээ.
Үнэндээ даашинзны санамсаргүй давхцал нь ичгүүртэй хэрэг биш билээ. Хүн бүхэн сайхан харагдах эрхтэй.