Өнөөдөр ханш нээх өдөр. Энэ өдөр ичигсэд ичээнээсээ гарч, амьд байгалийн аливаа амьдрал сэргэн хорхой шавьж хөдөлдөг учиртай. Ханш гэдэг үг нь ээлтэй сайн гэсэн утгатай.

Энэ өдрийг Ази тивийнхэн 2500 гаруй жилийн өмнөөс үндэсний баярын өдөр болгон тэмдэглэсээр иржээ.

Тэгвэл мэргэ төлгийн ухаанаараа гайхагдаж яваа үзмэрч Нямаа өөрийн ерөөлөө цахим хуудаснаа бичиж, олон түмэнд ухаарал өгөх үгсээ сийлжэ.


Тэрбээр “Өнөөдөр байгаль дэлхий сэрж,өвсний үндэс хөдлөн,хөлдсөн болгон гэсч,ичсэн болгон гарч,үндэс болгон соёолдог сайхан өдөр.Бас бурхан болоочдоо зул хүж өргөн,газар дэлхийдээ тариа будаа өргөх нь таны хийж байгаа буян тань сая живаа болох болтугай хурай хурай хурай” хэмээсэн байна.