Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн хөл хорионы үер буюу 2021 онд хоёр тэрбум төгрөгөөр хөгжмийн зэмсэг худалдан авч багагүй шуугиан дэгдээж байсан удаатай.

Өөрөөр хэлбэл, Улсын филармонид хөгжмийн зэмсэг худалдан авах хоёр тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй багц тендер зарлаж, эл мөнгийг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр тусгасан. Тендерт таван компани оролцсоноос Протек, Эгшиглэнмагнай, Профешнл-Арт гэсэн гурван компани шалгарч хөгжмийн зэмсгийг хуваан нийлүүлсэн.

Шалгарсан компаниудаас Протек ХХК- Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 781,308,600 төгрөгөөр, найрал хөгжмийн гуулин үлээвэр хөгжмийн зэмсэг шинэчлэх ажлыг- 466,285,600 төгрөгөөр нийлүүлэх тендерт ялсан байдаг.

Бараг хоёр тэрбумын 1.2 тэрбум төгрөгийг буюу тендерийн ихэнхийг Протек ХХК авсан байдаг.

Тухайн тендерийг С.Чулуун сайдын үед зарлагдаж, Ч.Номин сайдын үед компаниуд шалгарч, гэрээ байгуулсан байдаг. Эдгээр хөгжмийн зэмсгүүдээ нийлүүлэх эхний хугацаа 2020 оны АРВАНХОЁРДУГААР сарын 15, сүүлийн хугацаа 2021 оны ЗУРГАДУГААР сарын 15 гэж тусгаж байсныг баримтаар үзүүлж байна.


Гэтэл энэ жил буюу 2022 онд Ч.Номин сайдын тушаалаар Улсын филормонид дахин Протек ХХК-наас 325 сая 547 мянган төгрөгөөр хөгжмийн зэмсэг нийлүүсэн байна. Гэвч шилэн дансандаа тус хөгжмийн зэмсэг нийлүүлэх гэрээ баримтаа шивээгүй байх аж.


Эндээс харахад, Ч.Номин сайд Улсын филормонид хөгжим нийлүүлэх нэрийдлээр өөрийн танил тал Протек ХХК-аар мөнгө угаагаад байгаа юм биш биз гэх хардлагыг төрүүлж байна.