Дуулах, бүжиглэх, хөгжимдөх, хөгжим зохиох, продюсер хийх зэрэг тал бүрийн авьяастай дуучин Наки буюу Б.Нацагдорж. Тэрбээр Соёл урлагийн их сургуулийг хөгжмийн найруулагч мэргэжлээр төгссөн. Салбартаа 17 жил идэвхтэй ажилласан бөгөөд Ука /Д.Уламбаяр/ Д.Болд, Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Камертон”, “Гурван охин” зэрэг алдартай хамтлаг, дуучдын 100 гаруй уран бүтээл дээр ажиллаж байгаа чадварлаг уран бүтээлч юм.

Өдгөө дөрвөн хүүхдийн аав болсон тэрбээр өөрийн цахим хуудаснаа гэр бүлийнхээ зургийг дэлгэжээ. Учир нь түүний дөрвөн хүүхдийн хоёр том охин нь нэг өдөр төрсөн бөгөөд тэднийхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн байна.
Түүний үзэсгэлэнт гэргийг З.Өлзий гэдэг. Тэд анх 2006 онд танилцаж байжээ. Биенээ мэддэг болсноос дөрвөн жилийн дараа хуримаа хийж, хамт амьдарч эхэлсэн тухайгаа эрхэм дуучин нэгэнтээ ярьж байсан удаатай.

Гэргий З.Өлзийгийн хувьд англи хэлний болон бүжгийн багш мэргэжилтэй бүсгүй байдаг.