Уншигч та амралтын өдрүүдэд гэр бүлийнхэнтэйгээ юу хийхээр төлөвлөсөн вэ. Сэтгэл сэргээсэн, мартагдашгүй өдрүүдийг өнгөрөөхийг хүсэж байгаа бол гэр бүлээрээ дурсамж бүтээх дараахь таван санааг хүргэж байна.

1. Ууланд алхаж, загас барих

Амралтын өдрийг утгатай өнгөрүүлэх нэг арга бол гэр бүлээрээ ууланд алхаж, агаар салхи амьсгалах. Очих газар руугаа өглөө эртхэн босоод гарвал, хүн багатай, дараалал, хүлээлт байхгүй, түгжрэл ч байхгүй байх учир таныг стресстүүлэхгүй. Өглөөний цэвэр агаарыг мэдрэх нь хамгийн чухал юм шүү. Мөн энэ өдрөө үүрд хадгалахын тулд бичлэг болон зураг авахуулж, зургийн цомгоо чимээрэй.

2. Гэр бүлээрээ хоол хийх

Амралтын өдрөөр гэртээ цаг гарган хоол хийх сайхан. Ялангуяа гэр бүлээрээ, хамтдаа хоол хийх нь бүр сайхан. Гэр бүлийн гишүүн бүр оролцсон хоолны амт таны амралтыг шинэ, содон зүйлэээр чимэх болно.

3. Спорт клубүүдээр үйлчлүүлэх

Манай улсад спортоор хичээллэх боломжтой газрууд өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Та гэр бүлээрээ амралтын өдрөө сонирхолтой байлгах үүднээс спортын төрлүүдийг жижиг цаасан дээр нэг нэгээр нь бичээд сугалаад, тухайн сонгогдсон спортоор тэр өдрөө хичээллээрэй.

4. Зургийн цомог хийх

Сүүлийн үед хүмүүс өөрсдийн зургаа гар утас болон компьютерт хадгалах нь түгээмэл болсон. Гэхдээ таны утас алдагдах, компьютер чинь гацаж, эвдрэх тохиолдолд таны бүх дурсамж байхгүй болно гэж бодохоор харамсалтай байгаа биз дээ. Тиймээс зургийн цомог бүтээхийг ажил хэрэг болгоод амралтын өдрөөр амжуулаарай. Эсвэл унтлагын аль нэг өрөөнийхөө ханыг гэр бүлийг зургийн цомгоор чимж болно шүү дээ.

5. Уламжлалт өдөр бий болгох

Амралтын хоёр өдрийнхөө аль нэгийг ямар нэгэн уламжлалт өдөр болгож хувиргаарай. “Гэр бүлээрээ”, “Хамтдаа” гэх мэтчилэн нэрлээд тухайн өдрөөрөө өглөөнөөс орой хүртэлх төлөвлөгөөг гаргаж, хөгжилтэйгөөр өнгөрүүлж болно шүү дээ. Тухайлбал:

10.00 цагт сэрэх \цагтаа сэрээгүй хүнийг шийтгэх\
11.00 цагт өглөөний цай бэлтгэх \хамгийн сүүлд боссон хүн өглөөний цай бэлтгэнэ\
13.00 цагт кино театрт кино үзэх
16.00 цагт хооллох
19.00 цагт хөзөр тоглох \бооцоотой\
21.00 цагт кино үзэх
00.00 цагт тухайн өдрийн тэмдэглэл хөтлөх гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаж болно шүү.
Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж байх нь танд ирэх аз жаргалын ихэнх хувийг бүрдүүлж өгдөг учраас өдөр бүхнийг өнөөдрөөр хайрлаарай.