Сүхбаатарын талбайд хийгдэж байгаа ногоон зүлэг нь 2022 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 18-ны хооронд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Монголын Хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах “Нийтийн хөлбөмбөг” олон нийтийн нээлттэй өдөрлөгийн ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. Энэ удаагийн нээлттэй өдөрлөгийг өвөрмөц хийхийг зорьж байгаа нь оролцож байгаа тамирчдын аюулгүй байдлыг хангах, иргэдэд нээллтэй явуулахыг эрхэмлэж байна. Харин энд ажиллаж байгаа HBS ХХК-ны ажилчдын хувьд 90*50 хэмжээтэй талбайгаа удахгүй бэлэн болгохоор зүтгэж байгаа юм. Мөн энэ зүлгэнд ашиглагдаж байгаа бүтээгдэхүүнүүд бол сайн чанарынх гэдгийг ажилчид нь хэлсэн юм.
Уг талбайн ажлын явцыг гэрэл зургаар хүргэж байна.