Монголын урлагийн түүхэнд удам дамжсан уран бүтээлчид нэлээдгүй бий. Тэдний нэг бол жүжигчин Х.Баярмаа.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй тэрбээр өдгөө 28 нас хүрчээ. Өдгөө чансаатай залуу уран бүтээлчдийн эгнээнд түүчээлэх болсон түүнийг аав найруулагч Ц.Хүсэлбаатар нь ихээхэн магтаж, бардаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр охиныхоо авьяасыг сайшааж, ЭЛИТ удамтай гэдгээ ч онцлон “МУГЖ Т.Ариунаагийн хоолойг дэвсэж дуулсан байна гэж бодтол нь авчээ. Миний охин аргагүй МУГЖ С.Өлзийхүүгийн охин, МУГЖ Ё.Цог гэдэг хүний ач охин гэдгээ баталлаа. Миний охин мундаг байлаа. Аав маань элэглэн дууриах пароди урлагийн төгс эзэмшсэн нэгэн билээ. Энэ талаараа бол өвөөгийн копи юм байна. Дуулах тал дээрээ бол ээжийнхээ хүчтэй хоолой, дуулах авьяасыг яг өвлөжээ. Охиноороо бахархав.Энийг л ЭЛИТ гээд байгаа юм шүү дээ. Бардчихъя яах вэ” гэжээ.