Монголын телевизийн урлагт цоо шинэ өнгө төрх нэмж, үзэгчдийн магтаал сайшаалыг хүртээл буй нэвтрүүлэг бол “Гайхамшигт жижигхэн хүмүүс шоу”. Хүүхдийн хайр татам гэгээлэг ертөнцөөр аялуулдаг тус нэвтрүүлгийн хөтлөгч, Фантастик продакшны жүжигчин О.Алдар оролцогчдоосоо дутахгүй олны хайрыг татаад байгаа юм.

Тэрбээр эгдүүтэй гэгч нь нүдээ бүлтийлгээд, оролцогч хүүхэд бүртэй эелдэг, найз шиг нь эсвэл үеийнх нь хүүхэд юм шиг харьцаж, хүүхдийн доторх ертөнцийг нээлдэг нь үзэгчдэд ихээхээн таалагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Хүүхдийн эвийг олоод эелдэг хэвлүүлхэн ярилцлага үүсгэх нь хэн хүний чадах ажил биш. Харин жүжигчин О.Алдарт тийм авъяас, сэтгэл байгааг энгийн үзэгчид мэдэрч, анзаар байна.