Хошин урлагийн ертөнцөөс зохиолын дуучдын эгнээнд шилжсэн хүн бол жүжигчин, дуучин Л.Сөрөлт. Бие нь жижигхэн ч бэлчээр томтой гэдгээ гайхуулж явдаг тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулж дарга нарт үг хаяглажээ. Тэрбээр “Хичнээн олон хүний амийг ХАНДИВ-ын тоглолтоор аврах вэ? Нас бие, оюун ухаан тэгширсэн дарга нараа? Заримд нь очиж амжихаа ч байлаа. Иргэд туйлдаж байна” гэжээ. Түүний хувьд хандивын тоглолтод байнга оролцдог гэхэд хилсдэхгүй.

 

Өөрийн уран бүтээлээс гадна хувийн бизнес, гэр бүлдээ зарцуулах цаг хугацаанаасаа тэрбээр хандив тусламжид зарцуулахдаа харамсдаггүй тухайгаа үргэлж хэлдэг билээ.