Иргэдийнхээ боловсрол, мэдлэг, оюун ухааны чадамжийг дэмжих төсөл хөтөлбөрийг боловсруулах БШУЯ ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт тодорхой хэмжээний өөрчлөлт оруулсан бололтой.

Тодруулбал, тус яамны сайдын тушаалаар геометрын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөс хасчээ. Тус хичээлээр хүүхдүүд дүрсийн тухай ойлголт, хотгор гүдгэр гадаргуу, хурц мохой эрмэг зэргийн хэмжээ баримжааг олох, тооцоолох ухаанд суралцдаг байв.
Геометр, хэмжих ухаан нь уг нь дүрсийг судалдаг бие даасан шинжлэх ухааны салбар юм.

Гэтэл манай БШУЯ-ны “том толгойтой” сайд, дарга нарт уг хичээл таалагддаггүй байсан уу, эсвэл монгол хүүхдүүдэд ийм ухаан хэрэггүй гэж бодсон уу тус хичээлийг хичээлийн хөтөлбөрөө хассан байна.