Яг одоо Интерном номын их дэлгүүрт зохиолч Б.Ганцэцэгийн “Эмэгтэйчүүдийн single нууцлаг ертөнц” номын нээлт болж байна.


Тус номонд ганц бие эмэгтэйчүүдийн амьдрал, сэтгэлзүй, саад бэрхшээл, баяр жаргалын талаар өгүүлэх бөгөөд тэдний талаар “Яагаад – Яагаад – Яагаад”, “Хэзээ – Хэзээ- Хэзээ” гэсэн асуултуудын шийдлүүдийг зохиолч онцлон тэмдэглэжээ.
Ганц бие бүсгүй та “ӨӨРИЙГӨӨ” олох болно гэж сонссоор олон жил ганц бие явна уу? Бүхий л зүйл ямар нэгэн учир шалтгаантай байдаг. Ихэнх хүмүүс ганц бие эмэгтэйчүүдийг өмнөх харилцаанаасаа сургамж авсан зүйлээ дахин өөртөө тохируулж, эргэцүүлэн бодох цагийг өөртөө олгож байна гэж боддог.

Мөн ганц бие байх нь өөрийгөө хэн бэ?

Амьдралдаа юу хүсэж байгаагаа эргэн харах хамгийн тохиромжтой цаг үе ч гэж хардаг.
Үнэндээ тэдгээр эмэгтэйчүүд маань ганц бие амьдралдаа ямар өөрчлөлт хийхийг хүсэж байгаагаа?

Ямар шинэ чадвараа хөгжүүлэхийг хүсэж байгаагаа?

Өөрийгөө чухам хэн бэ? гэдгээ мэдэх боломжийг олж авч чаддаг болов уу?.

Тэгвэл энэхүү ном ганц бие эмэгтэйчүүдийн нууцлаг ертөнцөд өөр бас юу юу байдаг талаар олж мэдэх гайхалтай боломжийг Танд олгох болно.