Хошин урлагийн “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг буюу Ариука хотын сайхан бүсгүйчүүдийн нэг яахын аргагүй мөн.
Тэрээр анхны амьдралаа Outlaw хамтлагийн дуучин Чинзоригтой эхлүүлж, бяцхан охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болсон. Дуучин залуугийн хувьд одоог хүртэл охиныхоо ээжийг хүлээдэг гэдгээ нуудаггүй. Харин жүжигчин Ариука шинэ дурлалтай учирч халуухан хайранд нь умбаж шумбаж яваагаа илэрхийлсэн удаатай.

Тэгвэл жүжигчин Ариука өчигдөр жирэмсэн зургаа дэлгэж, хүүхдүүддээ болон жирэмсэн ээжүүдээ баярын мэнд хүргэжээ.