Монголын урлагийн ертөнцөөс төрсөн сайхан гэр бүлүүдийн нэг бол МУГЖ С.Жавхлан. Түмний хайртай дуучнаас Төрийн сэнтийд суух хүртлээ олонд “хайрлагдсан” тэрбээр хэзээд тэнгэр үзэлтэй, бөө мөргөлийн шашин шүтлэгтэй гэдгээ илэрхийлдэг байсан.

Харин түүний гэргий, дөрвөн хүүхдийнх нь ээж, уртын дуучин Г.Эрдэнэчимэг сүүлийн үед Наробанчэн гэгээнтнийг дагаж “гүйх” нь ил харагдах болжээ. Өнгөрсөн хавар хамтдаа Энэтхэгийн буддын шашины хот гэгддэг Дарамсалаа руу хамт аялал хийсэн бол өчигдөр болсон Бурхан багшийн их дүйчин өдрөөр ая дуугаа өргөнгөө, бясалгалд чин сэтгэлээсээ даган баясаж буй харагдсан.
Хосуудын хувьд сүүлийн жилүүдэд харилцаа муутай байгаа, тусдаа амьдрах болсон гэх мэт хов живүүд бичигдэх болсон ч хэн нь ч тайлбар хийгээгүй өдий хүрсэн билээ.


Ямартаа ч, тэдний харилцааны асуудалд шашины эрс тэс үзэл нь нөлөөлдөг эсэхийг тэд л мэдэх биз ээ.