Мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж монголд төдийгүй япондоо алдар нэр хүндтэй, олон найз нөхөдтэй.

Тэгвэл тэрбээр өчигдөр болж өнгөрсөн Бурхан багшийн Их дүйчин өдрөөр сүүтэй будаа, үзэмтэй будаа буюу брессийн зургийг цахим хуудаснаа дэлгэж, “Япон хүнийг ийм хоолоор айлгаж болно. Энэ бүр аймшиг, Япон хүнд” хэмээн тодорхойлжээ. Учир нь цагаан будаа нь Япон, Солонгос гэх мэт арлын орнуудын үндэсний хоол. Тэд цагаан будааг хамгийн үнэтэй, хүндтэй хоол хэмээн үздэг билээ.