Одоогоос 10 жилийн өмнө “Гоёл” наадмын топ моделиор шалгарч байсан “алтны магнат” Ц.Мянганбаярын отгон гэргий О.Пүрэвдулам өдгөө ганц бие ээжийн амьдралаар амьдарч буй.

Эр нөхөр нь “аав”-ынд морилсон учраас эрх чөлөөгөө эдлэх болсон тэрбээр зуны зугаатай өдрүүдийг аялж зугаалсан шигээ амарч өнгөрүүлж байна. Тэрбээр 2013 оны 10-р сард үе мултарсан “алтны магнет” нөхөртөө охин төрүүлж өгч байв. Цаг агаар, орчин нөхцөл сайтай Сингапурын баячууд үйлчлүүлдэг томоохон эмнэлгийн хяналтад төрүүлж байсныг сануулах нь зүйтэй.
Өдгөө тэрбээр охиноо “хясаа сувдаа нуудаг” шиг нуусаар 9 жилийг ардаа үлдээжээ. Топ модель О.Пүрэвдуламаас төрсөн охин нь Ц.Мянганбаярын 7 дахь хүүхэд нь юм.