Өнөөдөр Монголын хөвгүүдийн поп хамтлаг Камертон хамтлагийн төрсөн өдөр тохиож байна. Энэ өдөр тус хамтлаг 27 нас хүрч бөгөөд 1995 оны 6 сарын 24-нд Хөгжим бүжгийн Коллежид байгуулагдсан түүхтэй.

Камертон нь Монголын эстрад хөгжмийн шинэ үеийн төлөөлөл бөгөөд бүх цаг үеийн шилдэг хамтлагуудын нэг нь гэгддэг. Хамтлагийн бүрэлдэхүүнд Ганаа, Эба, Болд (хамтлагийн ахлагч), Мээдээ нар багтана. Хамтлаг анхлан АНУ-ын Boyz II Men хамтлагтай төстэй Soul, R&B болон Поп хөгжмийн урсгалаар дуулж тайзнаа гарч ирсэн бөгөөд продюссараар нь Л.Тайванбат уригдан ажиллаж эхэлжээ.