Хүний дотоод сэтгэлзүй, гадаад аж байдлыг өөрийнхөө авьяас харизмаараа дүрсэлдэг мэргэжил бол жүжигчин. Монголын тайз, дэлгэцийн урлаг хүчээ авч буй энэ үед хамгийн эрэлттэй эрэгтэй жүжигчдийг манай сайт онцолж байна. Тоглосон кино бүрийнхээ дүрийг тодотгож, киноныхоо шигтгээ болж буй тэд энэ цагийн эрдэнэ мэт авьяас, ур чадвар, харизмтай жүжигчид яахын аргагүй мөн.

МУГЖ С.Болд-Эрдэнэ


УДЭТ-ийн жүжигчин С.Болд-Эрдэнэ тайзнаас гадна дэлгэцийн уран бүтээлд дүрээ уран яруугаар урлаж гаргадаг. Тэрбээр туслах дүр байсан ч, гол дүр мэт сэтгэгдэл үзэгчдэд төрүүлж чаддаг ховорхон авьяастай нэгэн юм. Өдгөө монголын кино урлагт түүний тоглосон дүр бүхэн өөрийн гэсэн сүнстэй, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой байж чаддаг.

Жүжигчин Н.Ялалт


Урлагийн ертөнцөд “Агаа” хочоороо алдаршсан хүн бол жүжигчин Н.Ялалт. Уран яруу хоолой, өвөрмөц тансаг жүжиглэлтээрээр тэр бусдыг манлайлж чаддаг. Түүнийг үзэгчид анхлан дуу оруулагч хэмээн хүлээн авдаг байсан бол өдгөө чанартай сайн жүжигчин гэдгээр нь үнэлэх болсон. “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ тэрбээр дэлгэцээс гадна тайзнаа ч “мандаж” чадах чадвартай гэдгээ харуулсан.

Жүжигчин Б.Амарсайхан


“Намайг Амараа гэдэг…” гэх улс төрийн сурталчилгаагаараа олонд танигдсан хүн бол жүжигчин Б.Амарсайхан. Тэрбээр хүний кинонд тоглохоос илүү өөрийн эхнэртэйгээ нийлж босгосон, хувийн уран бүтээлдээ илүү тоглодог. Дүр бүрнээ дотроосоо мэдэрч гаргадаг тэрбээр хошин урлагт хэзээ ч тоглохгүй гэх андгайг өөртөө тавьдаг гэсэн шүү.

Жүжигчин Г.Эрдэнэбилэг


Залуу насны эрч хүч, авьяас ур чадвараа УДЭТ-т бүрэн зориулсан хүн бол жүжигчин Г.Эрдэнэбилэг. Өдгөө “Тамгагүй төр” жүжигт гол дүр бүтээж буй тэрбээр сүүлийн жилүүдэд чөлөөт уран бүтээлч болж ажиллаж буй. Хүүхнүүдээс хүсэмжит залуу тодотгол хүртсэн тэрбээр “Хийморь”, “Аав” зэрэг киногоороо олны сайшаал магтаалыг багагүй хүртсэн “Тэнгри” нэртэй кино нь үзэгчдийг байлдан дагуулж байна.

Жүжигчин Э.Тодгэрэл


Дээр дурьдсан жүжигчдийн дараагийн үеийн авьяаслаг, царайлаг, булчинлаг уран бүтээлч бол Э.Тодгэрэл. Хэзээнээс тайзны уран бүтээлд тоглох авьяасаараа олонд үнэлэгдсэн тэрбээр сүүлийн үед найзуудтайгаа нийлж, дэлгэцийн уран бүтээл хийх болжээ. Өөрийн авьяас чадвараараа энэ цагийн хамгийн эрэлттэй жүжигчин гэгдэх болсон тэрбээр “Ghost” нэртэй киногоо үзэгчдийн хүртээл болгоcон   билээ.