Монголын томоохон шатахуун импортлогчдын нэг бол “Магнай трейд” групп буюу МТ. Тэгвэл өнөөдөр тус группын тэргүүн хатагтай, тэрбумтан Б.Пунсалмаагийн төрсөн өдөр тохиож байна.
Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж “Айл бүхийн гадна усны худаг барина” хэмээн ярьсан нь амьдрал мэддэггүй, аахар шаахар асуудал ойлгодоггүй гэх шүүмжлэлийг дагуулсан.
Хатагтай Б. Пунсалмаа тухайн үедээ нэр дэвшиж байгаа 606 нэр дэвшигчээс хамгийн баян нь хэмээн нэрлэгдэж байсан.
Улс төрд орохынхоо өмнө буюу 2019 оны төрсөн өдрөөрөө тэрбээр “Пунсалмаа” нэртэй сан хүртэл байгуулж байв.
Түүний хөрөнгө 2019 оны байдлаар 85 тэрбум төгрөг бол гэр бүлийнх орлого 83 тэрбум 913 сая 168 мянган төгрөг хэмээн ХОМ дээрээ мэдүүлжээ. Мөн 470 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Rover, Range Rover- 1, Porsche, Boxter- 1 автомашинтай, 40 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 258 сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгийн авлагатай юм байна.
Тэрбээр Их Монгол Товер ХХК, Эм Пи ХХК, МОйлГрупп ХХК, Их Монгол Товер ХХК, Инвестос ББСБ ХХК, Монгол Ойл групп ХХК, Рандонехорс ХХК, Сиркл Чейн ХХК, Смарт Ворк ХХК, Монгол Артист Пикчерс ХХК, Нью-Истан ХХК, МОйл Групп ХХК, Тайшрийн Хүдэр ХХК-ийн хувьцааг эзэмшдэг хэмээн ХОМ-тээ бүртгүүлж байжээ.