Монгол түмний зүрхэнд Цогт тайжийн дүрээр мөнхөрсөн Цагааны Цэгмид агсны бага хүү, МУГЖ Ц.Төмөрхуяг өдгөө олны хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчдийн нэг болсон. Хэдхэн хоногийн өмнө нээлтээ хийсэн Doctor уран сайхны киноны нээлтийн үеэр манай папараци дуран түүнийг дурандаа онцлон буулгалаа.
Жүжигчин Ц.Төмөрхуягийн хувьд 1980-аад оны дундуур их хотын сайхан залуусын нэг байсан гэдэг. Тухайн үедээ л царайлаг, нуруулаг, авьяаслаг гэдгээрээ энэ цагийн Ангууч шиг охид бүсгүйчүүдийг хуйлруулдаг байсан гэнэ лээ.