Эмоци хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг нярайлаад удаагүй байгаа. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа Улсын аварга О.Хангайд талархал илэрхийлжээ.
Учир нь О.Хангай аварга түрүү наадмын байгаа зарж, ЭХЭМҮТ-ийн хүүхдийн тасгийг тохижуулсан юм.
Энэ талаар жүжигчин бүсгүй “Энэ жилийн наадмын түрүү бөх, Улсын аварга О.Хангай ТОЁОТА брэндтэй хамтран ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулсан мэдээг уншаад пост хиймээр санагдлаа.Саяхан ахиад маамаалсныг ч хэлэх үү хүүхэд рүү чиглэсэн бүхий л зүйл анхаарлыг минь их татаж байгаа.ТОЁОТА брэнд жил бүрийн түрүү бөхийг автомашинаар урамшуулдаг байснаа өнгөрсөн жилээс эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болсон юм байна. Ингээд ч болтугай эх хүүхдийн эмнэлгээ сайжруулаад байвал ирээдүй болсон хүүхдүүдэд маань хичнээн хэрэгтэй гээч. Өдөртөө 1000-1400 хүүхдэд үзлэг, оношилгоо хийдэг энэ газар өдөрт дор хаяж 2000 хүн орж ирдэг учраас түрүү бөхийн нэрэмжит болгон тав тухтай орчныг бий болгосон нь үнэхээр нүдээ олсон ажил болжээ. Ийм өндөр ачаалалтай хүүхдийн тасгийг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулсан нь үнэхээр гайхалтай хэрэг. 283.8 м.кв талбайг бүхэлд нь тохижуулж, Монгол улсынхаа нялх үрсэд буян болсон шинэ аваргаараа бахархаж, ТОЁОТА брэндийн хамт олонд талархаж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэжээ.