УИХ-ын чуулганаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэх үеэр О.Цогтгэрэл гишүүн үг хэллээ.
“Насаараа шимтгэл төлчхөөд иргэд амьжиргааны доод түвшнээр тэтгэвэр авдаг ийм тогтолцоог Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцан ажиллаж байна. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам дэлгүүрийн худалдагч бэлтгэдэг. Хөдөөгийн малчдыг банкны хүүний дарамтад оруулдаг, тэр мөнгөөр сурсан хүүхэд нь дэлгүүрийн худалдагч болдог. Ийм л тогтолцоо хэрэгжиж байна.

ХААХҮЯ, бүх мал нь шүлхийдчихсэн, 70 сая малтай 200 гаруй мянган малчин өрх нь орлого, ашиг гэж байхгүй. Улс орон даяар гоц халдварт өвчинд автчихсан. Сангийн яам нь хагас жилийн хугацаанд гурван удаа төсвийн тодотгол хийчихсэн. УУХҮЯ нь гадаадаас хөрөнгө оруулалт татсан зүйлгүй. Барилга, хот байгуулалтын яам нь хуучин бүхий л стандарт нь орчин үетэй огт нийцээгүй хэвээр. Эрчим хүчний яам нь улстөрийн зорилгоор үнэ чөлөөлсөөр байгаад одоо салбарын сайд нь “хөлдөхөө” зарлачихсан гэв.