Туркийн Истанбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна.

Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байгаа юм.

Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ.

Х.Цолмон энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна.

Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өдгөө 17 настай болохыг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.