Их Британийн хатан хаан II Елизаветагийн эрүүл мэндэд эмч нар “санаа зовниж” байгаагаа мэдэгджээ.Үүнтэй холбоотойгоор түүний гэр бүл Шотландын Балморал шилтгээнийг зорьж байна.

Хатан хааны эрүүл мэндийн байдлаас болж Букингемийн ордны эмч нар байнгын хяналтын дор байлгахыг зөвлөсөн байна.

Букингемийн ордонд эмч нар 96 настай хатан хааныг амрахыг зөвлөсөн.

Үүний дараа лхагва гаригт Хувийн зөвлөл нь түүний виртуал хурлыг хойшлууллаа гэж байсан.

Энэ мэдэгдэлдээс хэдэн цагийн дараа түүний бие муудлаа гэх мэдээлэл тараад байна.