Загварын ертөнцөд өөрийн авьяас,чадвар, гоо төрхөөрөө ялгардаг цөөн моделиудын нэг болох топ модель О.Пүрэвдулам хааяа сошиалд часхийсэн сэтгэгдэл үлдээх нь бий. Олон бүсгүйчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд болсон турах, жингээ хасах асуудалд модель бүсгүй маань өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.
Тэрбээр юу ч идэж уусан дасгал хөдөлгөөнийг ягштал хийж байхыг сануулсан байна. Ингэхдээ тэрбээр өөрийн туршлагаасаа “Хөдөлгөөн зохистой хоололт жин барьж турахад нөлөөлдөг. Би хэт их хоол сойж, дэглэм барьдаггүй. Идмээр байгаа зүйлсээ идчихдэг. Ер нь турах гэдэг зүйл дээр хэт их ач холбогдол өгөөд стрессдээд байх хэрэггүй л дээ. Гол нь эерэг эрч хүчтэй дасгал хөдөлгөөн сайн хий” гэжээ