Монголын загварынхан дундаа хамгийн боловсролтой, чинээлэг гэгддэг топ модель О.Уянга энэ жил 36 настай. Хоёр ихэр охины ээж гэгддэг тэрбээр өдгөө Арабын Эмрат улсад загварын карьераа үргэлжлүүлэхээр явжээ.

Түүнтэй хамт монголоос үе тэнгийн дөрвөн загвар өмсөгч очсон бөгөөд тэд дэлхийн алдарт Fashion TV-ийн загварын шоунд оролцохоор Дубайд хүрсэн нь энэ аж. Гэвч тус шоунд оролцохын тулд casting буюу шалгаруулалтад эхлээд оролцох ёстой аж. Хэрэв тус шалгаруулалтад тэнцэж чадвал дэлхийн хамгийн чинээлэг хот гэгддэг Дубайн загварын тайзнаа алхаж, Fashion TV-ээр гарах юм байна.