Төрийн хэвшлийн байгууллагын хүнд сурталыг харуулсан наад захын жишээ бол Гадаад хэргийн яамны дэргэдэх Консулын газруудын ажлын цагийн хуваарь.


Ажлын 5 өдөр бүр зөвхөн 6 цаг ажилладаг гэх. Үүнээс 2 цаг нь цайны цаг.
Энэ тухай нэгэн иргэн цахим хуудаснаа онцлоод эрх ямба, цалин хөлс, төрийн албаны хангамж авч байгаа бол үйлчилгээгээ үзүүлэхийг шаарджээ.

Тэрбээр “Өдрийн 6 цаг ажиллахдаа дунд нь бүтэн 2 цаг хоол цай идэж уудаг Консулын газартай билээ, Монгол Улс. Хөдөлмөрийн хуулиар 09-18 цагт ажиллаад дунд нь 1 цаг цайны завсарлагатай байдаг хууль дүрэм Гадаад яам Консулын газарт яахаараа үйлчилдэггүй юм бэ. Ёстой өөрсдөөсөө ичтэл нь, хартал нь, цагаа өөрчилтөл нь шэйр гэмээр…
Эдний цалин хангамж, томилолт зардал, эрх ямба ямар билээ, гэтэл Монголдоо ингэж ажиллаж бгаа улс гадаадад иргэдээ яаж хүндрүүлдэг нь ойлгомжтой” гэжээ.