Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Сувд”. Эгэл хэр нь энгүй тод туяарч харагддаг, тунарч үлддэг үнэт чулууг ийн нэрлэдэг.

Ардын жүжигчин Н.Сувдыг манай папараци дуран онцолж байна. Өдгөө 64 настай тэрбээр нийслэлийн унаган хүүхэд бөгөөд 1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. “Мандухай сэцэн хатан” түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн. Анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса юм. “Эхлэл” киноны Хорлоогийн дүр дэлгэцийн бүтээлийн анхных байв гэх түүний түүх нэвтэрхий тольд бий.
Түүнийг монгол эмэгтэйн бүхий л сайхан чанарыг өөртөө шингээсэн эмэгтэй гэж үе үеийнхэн хэлдэг.